Компанийн танилцуулга
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид Монгол Улсынхаа авто замын салбарыг хөгжүүлэх үйлсэд чадварлаг хамт олныг бүрдүүлэн стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтаараа бодитой хувь нэмэр оруулан хариуцаж буй улсын чанартай авто замыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бэлэн байлгахад оршино.
БИДНИЙ УРИА
ЗОРЬСОН БҮХНИЙ
ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ
ҮНЭТ ЗҮЙЛС
Аюулгүй ажиллагаа
Ажлын чанар,бүтээмж, цаг хугацаа
Багын бүтээлч хамтын ажиллагаа
Үнэнч шударга зарчим,үүрэг хариуцлага
Мэргэжлийн ёс зүй, ур чадвартай чадварлаг хамт олон
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 298 дугаар тогтоолоор тус аймагт Зам барилга ашиглалтын анги байгуулагдан дарга, нягтлан бодох, мастер, механик зэрэг удирдах зэрэг удирдах бүрэлдэхүүнтэй нийт 21 ажиллагсадтай ажлаа явуулж 1576,6 төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр зам засварын ажил хийх төлөвлөгөөтэй эхэлсэн юм.
Байгууллагын анхны даргаар Санжмятав, нягтлан бодогчоор Уранчимэг нар томилогдож удирдах аппарат ажилласан юм.
Аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, АЗЕ газрын өдөр тутмын удирдлагын дор ажлаа явуулж мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж ирсэн юм.
Тус аймагт Авто замын байгууллага байгуулагдсан нь говь нутагт зам талбайг сайжруулах, хүн амын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж соёлжилт тохижилтыг сайжруулахад гол чиглэгдэж орон нутагт авто замын талаар гарсан нам, засгийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Байгуулагдсан цагаас жил бүр материаллаг баазаа бэхжүүлэх, байгууллага орчноо тохижуулах ажлыг дэс дараатай хийж. Зүүнбаянд битумжсэн хөрсний карьерын тохижилт хөрс хуулалт хийж, Сайншанд хотод хөрс олзворлон 12 км зам бариад байна. Авто граж, 4 айлын сууц, склад, засварын цех зэрэг барилгуудыг өөрсдийн хүчээр хийж байна.
Замын бетон хашлага, хавтан зэрэг жижиг эдлэл үйлдвэрлэх цех байгуулж, замын хашлага өөрсдөө хийж байгаа.
Төлөвлөгөөний биелэлтийг он оноор харуулбал:
№ |
Он |
Төлөвлөгөө |
Гүйцэтгэл |
Хувь |
1 |
1984 |
770,0 |
642,4 |
81,0 |
2 |
1985 |
800,0 |
803,8 |
100,0 |
3 |
1986 |
840,0 |
901,2 |
107,0 |
4 |
1987 |
1005,0 |
1007,3 |
100,2 |
5 |
1988 |
1190,0 |
1292,2 |
108,6 |
Тус байгууллагад хамт олныгоо хошуучлан ажиллаж байгаа тэргүүний сайчууд олширч байна. Байгууллагын хөдөлмөрийн хошой аварга Энхжаргал, жолооч Батбаяр, Орхон, механизмчин Сумъяацэцэг, замчин Мөнхжаргал, инженер Батмөнх нарын зэрэг олон тэргүүний хүмүүсээрээ авто замчид бид үргэлж бахархдаг юм.
Одоо манай байгууллага нь нийт 46 ажиллагсадтай 5352,7 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй, жилдээ 1,3 сая төгрөгийн зам барилга засварын ажил хийдэг, 20 гаруй машин механизмтай, нийт ажиллагсандын 76,6 хувь нь 35 хүртэл насны залуучууд ажиллаж, МАХН-ын XIX их хурлын шийдвэрт зоригжин Монголын өмнөт хязгаарын өргөн уудам нутагт авто зам тавих ажилдаа зориг ирмүүн хөдөлмөрлөж байв.
Бид байгуулагдсан цагаасаа Зүүнбаянгийн битумжсэн хөрсийг /барагшин/ ашиглан орон нутагт 20-иод км хөнгөвчилсөн, 18,3 км асфальтбетон хучилттай авто зам бариад байна.
“Дорноговь АЗЗА” ТӨХКомпани нь “Хатуу болон хайрган хучилттай зам барих, бүх төрлийн гүүрийн болон замын засварын ажил, зам талбайн тохижилт хийх, тавилан барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл, замын тоноглол тэмдэг тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй улсын чанартай авто замуудад болон орон нутгийн авто замын барилга, засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Хариуцан ажиллаж буй авто замууд
Чойр-Сайншанд чиглэлийн А/0102 дугаартай 181 км хатуу хучилттай
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн А/0103 дугаартай 79 хатуу хучилттай
Мандалговь-Сайншанд чиглэлийн А/3402 дугаартай 140,9 км ердийн хөрсөн зам
Сайншанд-Баруун-Урт чиглэлийн А/35 дугартай173,4 км ердийн хөрсөн зам
Сайншанд-Даланзадгад чиглэлийн А/38 дугаартай 220 км ердийн хөрсөн зам
Сайншанд –Ханги боомт чиглэлийн А/39 дугаатай 328,3 км ердийн хөрсөн зам
Сайншанд-Нефтийн үйлдвэрийг холбосон 17,4 км тусгай зориулалтын хүнд даацын авто зам
Нийт: 302 км хатуу хучилттай зам, Ердийн хөрсөн 862,6 км авто замын засвар арчлалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Машин механизм, тоног төхөөрөмжийг хэвийн найдвартай ажиллуулах, гарч болзошгүй аваар осол, гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх, хариуцсан замын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
Манай байгууллага нийт 45 ажиллагсадтай.
Үүнээс инженер техникийн ажилтан 8 бусад нь зохих мэргэжлийн санхүү бүртгэл, боловсон хүчин, замчид, харуулын алба, жолооч нар, механизмчид зэрэг хүмүүс ажиллаж байна.
Мөн 942,248.0 сая төгрөгний үндсэн хөрөнгө 429,452.0 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй жилд 1,200.0-1,500.0 сая төгрөгний барилга угсралт, засвар арчлалтын ажил хийж гүйцэтгэж байгаа ба бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1,200.0-2,500.0 сая төгрөгний ажил хийж гүйцэтгэх хүчин чадалтай юм.
Тус компанид авто замын барилга, засвар арчлалтын зориулалттай 18 төрлийн машин механизм тоног төхөөрөмжөөс бүрэн 12 машин механизм ашиглагдаж байна.
Мөн үйлдвэрлэлийн ажилд хэрэглэгдэх буталсан чулуугаа өөрсдөө бэлтгэж, авто замд хэрэглэгдэх бетонон бүтээцүүдийг үйлдвэрлэдэг.
Үүнд:
- Авто замын хашлага /0,75м/
- Явган замын хашлага /0,50м/
- Дохионы шон /бетон/
- Явган замын хавтан /30*30/
Мод арчилгаа
Манай байгуууллага нь Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төслийн хүрээнд авто замын дагуух 5 байршилийн ногоон байгууламжийн 8355 ширхэг / шар хуас, хайлаас, бут, сөөг, улиас / модыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч усалгаа, арчилгааны ажлыг хариуцсан 10, 1 инженер техникийн ажилтан нар өнөөг хүртэл гүйцэтгэж байна.
Бид байгууллагынхаа хашаанд 1000 ширхэг улиас модыг үржүүлэгийн хэлбэрээр суулгаж, өнөөдөрийн байдлаар 9550 ширхэг мод болгон үржүүлэн ургуулж арчилж байна.
Бидний амжилт
Манай байгууллага нь зүүн авто замчдын урлаг сдортын наадамд жил бүр амжилттай сайн оролцож багийн дүнгээр 2016 онд гутгаар байр, 2017 дэд байр мөн урлаг спортын төрлөөр хүрэл, мөнгө, алтан медалиадыг удаа дараа хүртэж байсан.
Манай байгууллага нь 2019, 2020, 2021 онуудад улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын гэрээгээ 3 жил дараалан онц дүнтэй дүгнүүлж Монгол улсын авто замын салбарын 90 жилийн ойгоор засвар арчлалтын ажлаараа тэргүүн байр эзэлсэн их амжилт гаргаж ажиллаж байна.
Мөн 2019 онд Дорноговь аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаанд оролцож шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан амжил гаргаллаа.
Манай байгууллагын 39 жилийн түүхэн замналд мэргэжил ур чадвараараа сайшаагдаж төр, засгийн одон медиалаар шагнагдсан ахмад ажилчид болон тэргүүний замчин, жолооч механизмчид ажиллаж байна.
Хуваалцах :